Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Стратеги судалгааны хүрээлэнгийн албан хаагчдад зориулан “Авлигын нөхцөл байдал авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр энэ сарын 31-ний өдөр мэдээлэл хийв.
Мэдээллийг тус хэлтсийн ахлах ажилтан Д.Цэнд-Аюуш “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр хийлээ. Түүнчлэн салбарын нөхцөл байдлын талаар бодит баримтад тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын сонирхсон олон асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа.