Тус хүрээлэн, Гадаад харилцааны яам хамтран “Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, төлөв, хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны  өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин болох бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын 2024 оны төлөв байдлын талаар хөндөн ярилцлаа.

Арга хэмжээнд төрийн зарим байгууллагын төлөөллүүд болон аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр дагнан судалдаг тинк танкуудын судлаач нар оролцсон ба цаашид энэхүү хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтов.

Similar Posts