Газар дундын тэнгист байлдааны үүрэг гүйцэтгэж байсан Оросын Циркон хэт авианы цөмийн пуужин тээгч “Адмирал Горшков” хөлөг онгоц гэнэт чиглэлээ өөрчилж, Атлантын далайд Бермудын гурвалжинг чиглэн явж, АНУ-ын эргээс 1000 километрийн зайд дөхөж очин Циркон пуужингаар болзошгүй дайсны хөлөг онгоцыг устгах сургуулилтыг компьютерын дуурайлган үзүүлэх загварчлалын аргаар саяхан хийлээ. Тус сургуулилтаар 900 километрийн зайд байрлах болзошгүй дайсны хөлөг онгоцыг Циркон хэт авианы пуужингаар харвах ажиллагааг компьютерын дуурайлган үзүүлэх аргаар боловсруулсан хэмээн Оросын БХЯ мэдээлж байна.[1] Уг хөлөг онгоц Сирийн Тартус боомт орж ар тал хангалтаа нөхөх, улмаар Хятад, Өмнөд Африкийн тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан сургуулилтад оролцох үндсэн чиглэлтэй байсан юм.

Тус хөлөг онгоц  энэ оны  нэгдүгээр сараас эхлэн Атлантын далай, Энэтхэгийн далай, Газар дундын тэнгист байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд удахгүй хоёрдугаар сард Өмнөд Африк, БНХАУ-ын тэнгисийн хүчинтэй хамтарсан сургуулилтад оролцох төлөвлөгөөтэй байна. 

“Адмирал Горшков” хөлөг онгоцноос Циркон пуужинг харвах ажиллагааг 2021 оны  10 дугаар сард амжилттай туршсан бөгөөд одоогоор дэлхий дээр хэт авианы пуужингаар зэвсэглэсэн анхны хөлөг онгоц болоод байна.


[1]“Адмирал Горшков” хөлөг онгоц Атлантын далайд (2023.01.25)   https://www.m24.ru/news/politika/25012023/544072

Similar Posts