Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, гарцын талаар холбогдох төрийн, төрийн бус, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулан мэдээлэл, санал солилцох уулзалтыг 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Стратеги судалгааны хүрээлэнд зохион байгууллаа.
Тус уулзалтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Аннака Питерсон болон Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтнүүд, Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн судлаач нар, Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээчид оролцож мэдээлэл, санал солилцож, цаашид дээрх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.