Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Стратеги судалгааны хүрээлэнгийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн уулзлаа.

Энэ үеэр ахмад судлаач, Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Р.Батмэндийн судалгааны бүтээлийг эмхэтгэн хэвлүүлснийг танилцуулж, ахмадуудад өргөн барилаа. Тус бүтээлд дэлхийн геополитикийн өөрчлөлт, их гүрнүүдийн өрсөлдөөн, эдийн засаг, санхүү, технологи, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудлыг үндэсний аюулгүй байдалтай уялдуулан судалсан байна.

Уулзалтын үеэр үе үеийн ахмад ажилтан, албан хаагчид дурсамж, санал бодлоо хуваалцаж, хүрээлэнгийн өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар харилцан ярилцлаа.
Стратеги судалгааны хүрээлэн үе үеийн ахмад ажилтан, албан хаагчдынхаа хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэн дурсаж, байгууллагын үнэт зүйл, уламжлал, залгамж чанарыг хадгалан хөгжүүлэхийг эрхэмлэдэг.
