Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлын хүрээнд “Монголын Их Амар Амгалангаар Орших Ёс ба Их Монгол Улсын нийслэл Хархорум” сэдэвт олон улсын эрдмийн чуулган 2026 оны 8 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Хархорум хотын түүхэн нутагт зохион байгуулагдлаа.

Тус чуулганаар Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хотын түүх, археологи, соёлын өв, Орхоны хөндийн түүх, соёлын өвийг хамгаалах, Хархорум хотыг сэргээн байгуулахтай холбоотой асуудлыг олон улсын эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор хэлэлцэв.

ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн төлөөлөл тус чуулганд оролцож, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцон, судалгааны чиглэлээр санал, байр сууриа хуваалцлаа. Тухайлбал, тус хүрээлэнгийн төлөөлөл Ц.Минжин хэлэлцүүлэгт оролцлоо.

Тус чуулган нь Монголын түүх, соёлын өв, Хархорум хотын түүхэн ач холбогдол болон Монгол судлалын чиглэлээрх судалгааны үр дүнг харилцан солилцох, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Чуулганы хүрээнд “Хархорумын олон улсын Тунхаг”-ийн төслийг танилцуулан хэлэлцэж, оролцогчдоор батлах ажиллагааг зохион байгуулсан байна.

Similar Posts