Стратегийн судалгааны хүрээлэнгийн Төр, нийгэм, хүний аюулгүй байдлын судалгааны төвөөс энэ сарын 06-ны өдөр Дотоод аюулгүй байдлын зарим асуудлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга асан, доктор, профессор С.Төмөр-Очир, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Зүмбэрэллхам, Зэвсэгт хүчний тусгай хүчний цэргийн командлалын газрын дарга, доктор, хурандаа Д.Адъяабазар, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор О.Цэрэнчимэд, Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн нийгэмлэгийн тэргүүн, доктор Х.Жамбалмаа нар зочноор оролцов.