Стратеги судалгааны хүрээлэнгийн “Залуу судлаачдын клуб”-ээс энэ сарын 13-ны өдөр “Орос-Украины дайны сургамж”, “Эмэгтэй албан хаагчид энхийн үйлсэд” сэдвээр ээлжит дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа.
Энэ үеэр Орос-Украины дайны бүс нутгийн орнуудад үзүүлж буй нөлөө, дайны сургамж, Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй албан хаагчдын оруулж буй хувь нэмэр, тулгамдсан болон цаашид анхаарах асуудлуудын талаар хөндөж, санал солилцсон юм.
Ярилцлагад БХЭШХ, Хил судлалын хүрээлэн, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын болон Нийслэлийн онцгой байдлын газрын судлаач, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.