Стратеги судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” хөтөлбөрт Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П Сингх оролцов.
Элчин сайд Энэтхэг улсын гадаад бодлого, дэлхийн тэргүүлэх гүрнүүд болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хэрхэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, шинжээч, судлаачдын сонирхсон асуултад хариулж, санал солилцлоо.