Стратегийн судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” хөтөлбөрийн дугуй ширээний уулзалтад Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакынов өнөөдөр зочноор уригдан оролцлоо. Элчин сайд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаевын ард түмэндээ илгээсэн илгээлт,  Монгол-Казахстаны харилцааны хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийж, судлаачдын сонирхсон асуултад хариулж, илэн далангүй ярилцлаа.

Similar Posts