Стратеги судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” хөтөлбөрт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй оролцов.
Элчин сайд Хятад улсын гадаад бодлого, энэ оны онцлох үйл явдал болох “Хоёр чуулган” болон Хятадын баримталж байр суурийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Уулзалтын төгсгөлд Хятад судлаач, шинжээчидтэй халуун дотно яриа өрнүүлж, сонирхсон асуултад хариулав.