Тус хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” хөтөлбөрт Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш оролцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд Монгол, Туркийн харилцааны талаар сонирхолтой яриа өрнүүлж, улс төр, эдийн засаг, худалдаа, ачаа тээврийн чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг болон соёл, түүх археологийн өвийг хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах талаарх хамтын ажиллагааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн шинжээчдийн асуултад хариулж санал солилцов.

Similar Posts