Стратеги судалгааны хүрээлэнгээс 2026 оны зургаадугаар сарын 03-нд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор: Сорилт, боломж, шийдэл” гурван талт бага хурлыг зохион байгууллаа. Бага хурлаар гурван улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаачид эдийн засгийн коридорын өнөөгийн хэрэгжилтийн байдал, тулгарч буй хүндрэл, тэдгээрийг шийдвэрлэх боломж, бодлогын хувилбаруудыг хамтран хэлэлцлээ.


Бага хуралд Оросын Стратеги судалгааны хүрээлэн, Хятадын Олон улсын судлалын хүрээлэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Хятад ба орчин үеийн Азийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид болон Монгол Улсын холбогдох яам, агентлаг, судалгааны байгууллагын төлөөлөл оролцлоо.


