БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс удахгүй зохион байгуулагдах Бүс ба Зам санаачлагын 3 дугаар форумд зориулан Бүс ба Зам санаачлагын хэрэгжилтийн явц байдлын талаарх Цагаан номыг хэвлэн гаргалаа.
Энэхүү номыг гаргаснаар гадаадын улс орнуудад Бүс ба Зам санаачлагын талаар илүү сайн мэдээлэл түгээх, сурталчилах зорилгыг агуулж байгаа юм байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд энэхүү санаачлагад нэгдсэн улс орнуудад бодитой ач тусаа өгсөн юм.
Цаашид БНХАУ-ын зүгээс Бүс ба Зам санаачлагын хүрээнд бусад улс орнуудтай олон талаар хамтран ажиллахад бэлэн байна гэж уг номонд өгүүлжээ. БНХАУ-ын дарга Ши Жи Пин одоогоос 10 жилийн өмнө 2013 оны 9 дүгээр сард анхлан Бүс ба Зам санаачлагын төслийг танилцуулж байжээ.
Бүс ба Зам санаачлагын форумд зориулан Төрийн Зөвлөлөөс www.beltandroadforum.org гэсэн веб сайтыг нээсэн юм.