Стратеги судалгааны хүрээлэнгээс ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Хүний аюулгүй байдал” дугуй ширээний уулзалтыг энэ сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд ЖАЙКА Огата судалгааны хүрээлнгийн захирал Проф. Минэ Ёичи “Хүний аюулгүй байдал ба ЖАЙКА Огата хүрээлэн”, ССХ-ийн ахлах шинжээч Э.Энхмаа “Монгол Улс дахь хүний аюулгүй байдлын өнөөгийн төлөв, судалгааны тойм” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, харилцан яриа өрнүүлэв.
