ОХУ-ын Ерөнхийлөгч үндэсний эрх ашгийг хамгаалах зорилгоор АНУ болон Өрнөдийн орнуудын зүгээс ОХУ-ын өмчийг хураан авсны эсрэг арга хэмжээ болгон тус зарлигийг гаргажээ.
Тус зарлиг нь оросын эсрэг найрсаг бус хандаж буй гадаад улс орнууд болон олон улсын байгууллагууд, хувь хүний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, хувьцаа эзэмшиж буй хувь хэмжээ, өмчлөх эрхийг хууль бус аргаар хураах эсвэл хязгаарлахад чиглэсэн юм.
Үүнд “Юнипр” болон “Фортум” нээлтэй хувьцаат компанийг түр хугацаанд ОХУ-ын төрийн өмчийн “Росимущество” газар удирдахаар боллоо.
Түр удирдах арга хэмжээ хэрэгжүүлэгч нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, хувьцаа эзэмшиж буй хувь хэмжээ, өмчлөх эрхийг захирахаас зарцуулах эрх эдлэхгүй. Захирч буй эд хөрөнгөд тооллого явуулах, эд хөрөнгийг хамгаалах эрхтэй. Энэ хугацаанд гарсан зардлыг тухайн байгууллагын үйл ажиллагаанаас орох орлогоос санхүүжүүлнэ.
Фортум компани ОХУ-д цахилгаан эрчим хүчний чиглэлд гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн том нь юм. Тус компани нь ОХУ дахь Фортум компанийн 98.23, Газпром энергохолдингийн 30 хувийг тус тус эзэмшдэг байна.
Герман улсын Юнипр компани 2022 оноос хойш ОХУ-д үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд компанийг худалдах асуудлаар өнөөг болтол ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой зөвшөөрөл авч чадаагүй байсан.
Эх сурвалж: https://www.interfax.ru/business/897730