Хятад улсад 16-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин энэ оны зургаадугаар сард 21.3 хувьтай гарч, түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

БНХАУ-ын “XIV таван жилийн төлөвлөгөө”-т хугацаанд 2025 он гэхэд “Ажил эрхлэлтийг дэмжих” чиглэлээр дараах үндсэн зорилтыг дэвшүүлсэн. Тухайлбал,

  • Хот, суурин газарт 55 сая гаруй ажлын байр шинээр бий болгож, бүртгэлтэй ажилгүйдлийн түвшнийг 5.5 хувьд багтаан хянаж, гол бүлгийн ажил эрхлэлт тогтвортой байх болно.
  • Хөдөлмөрийн хөлсний нэмэгдэл нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдаж, хот, хөдөөгийн хөдөлмөрчдийг хамарсан олон давхаргад нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгоно.
  • Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгож, нийт хүн амд боловсрол эзэмших боломжийг тасралтгүй нэмэгдүүлнэ. Хөдөлмөрийн насны хүн амын боловсрол эзэмшсэн байх дундаж хугацааг 11.3 жил, шинээр нэмэгдсэн дээд боловсролтой ажиллах хүчний эзлэх хувийг 55 хувьд хүргэхээр тус тус тусгажээ.

Тус улс энэ сараас эхлэн залуучуудын ажилгүйдлийн түвшнийг тодорхойгүй хугацаагаар олон нийтэд зарлахгүй болсныг тус улсын Үндэсний Статистикийн Товчооны хэвлэлийн төлөөлөгч Фү Линхуй мэдэгдлээ.

Дээрх мэдэгдэлд /2023.08.15/ дурдсанаар “Статистикийн одоогийн тооцооллын аргаа сайжруулахын тулд илүү нарийн судалгаа хийх шаардлагатай байна. Тооцооллыг сайжруулсны дараа нь статистик мэдээллийг дахин танилцуулах болно” хэмээн дурджээ. Тухайлбал, нийт ажилгүйдлийн түвшин энэ оны 7 дугаар сард 5.3 хувьд хүрч, 6 дугаар сараас 0.1 пунктээр өссөн байна. Хэрэглээний зардал өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар өссөн байна. Өсөлт гэдэг нь зарлага нэмэгдсэн гэсэн үг боловч энэ өсөлт 3.1 хувьд хүрсэн 6 дугаар сарынхаас бага байв. Үйлдвэрийн үйлдвэрлэл энэ оны 7 дугаар сард 4.4 хувь байсан бол 6 дугаар сард 3.7 хувь болж буурсан нь ерөнхийдөө саарч байгааг харуулж байна.

Эх сурвалж: https://www.dw.com/en/china-stops-publishing-youth-unemployment-data-amid-slump/a-66532954

Similar Posts