XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн сар шинийн баярыг угтаж өнөөдөр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн хамт олон ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмадуудад тус хүрээлэнгийн захирал, доктор Ж.Мэндээ талархал илэрхийлж, хүрээлэнгээс хийж хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ. Улмаар сэтгэл зүтгэл, эрдэм мэдлэг, оюун ухаанаа зориулан ажиллаж ирсэн ахмад үеийнхнийгээ цаашид дэмжиж хамтарч ажиллахаа хэлсэн юм.
Ахмадууд хүрээлэнгийн хамт олонтой халуун дотно яриа өрнүүлж, туршлагаа хуваалцаж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.