
Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кейти Смит 2022 оны наймдугаар сарын 11-ний өдөр Стратеги судалгааны хүрээлэнд зочиллоо. Тэрээр хүрээлэнгийн захирал Б.Даваадоржтой уулзсан бөгөөд уулзалтад Олон улсын аюулгүй байдлын судалгааны төвийн дарга Н.Соёлгэрэл, Австрали улсын ЭСЯ-ны Олон нийтийн харилцаа, судалгааны ажилтан Б.Чинтүшиг нар байлцав.

Уулзалтаар Монгол-Австралийн хоорондын харилцаа болон бүс нутаг, олон улсын геополитикийн нөхцөл байдлын талаар санал солилцож, цаашид ССХ, Австралийн ижил төстэй хүрээлэн, байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.