ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ оны 11 дүгээр сарын 04-06-ны хооронд айлчлав. Айлчлалын үеэр ҮАБЗ-ийн шинжээч нар болон ССХ-гийн судлаачидтай уулзаж, Монгол-Оросын харилцаа болон олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.

Ноён К.И.Косачев уулзалтын үеэр ОХУ-ын гадаад бодлогод Монгол Улс нь стратегийн чухал ач холбогдолтой, хамгийн эртний ойр дотно, түүхэн харилцаатай түншүүд болохыг онцлон тэмдэглээд, талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхдээ эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааг орхигдуулж болохгүй гэв.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Similar Posts