БНХАУ -ын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх XIV таван жилийн төлөвлөгөө батлагдан гарлаа. Энэхүү жил бүрийн 3 дугаар сард хуралддаг “Хоёр чуулган” буюу хаврын чуулганаар батлагдсан энэхүү “БНХАУ-ын улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх XIV таван жилийн төлөвлөгөө буюу 2035 хүртэлх урт хугацааны зорилт ”(中华人民共和国国民经济和社会发展第十四个五年规划和2013年远景目标纲要 хят.) төлөвлөгөө нь 19 бүлэг 65 зүйлээс бүрдсэн байна.

Нэг. XIV таван жилийн төлөвлөгөөний агуулга, үзэл санаа баримтлах зарчим

Энэ удаагийн таван жилийн төлөвлөгөө нь Хятадын “Хоёр зуун жилийн зорилт” (二个百年目标 хят. ) -ийн хоёрдугаар  таван жилийн зорилтыг хэрэгжүүлэх 5 жил болж буйгаараа онцлог юм. Хятадын Төрийн Зөвлөлөөс хэдийгээр цар тахал гарч дотоодын эдийн засгин шинэчлэл гэнэтийн цохилтод орсон ч ДНБ  1 их наяд юань давж эдийн засаг бүхэлдээ тогтвортой байж XIII таван жилийн төлөвлөгөө ажмилттай хэрэгжлээ хэмээн дүгнэжээ.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

  • Хятадын коммунист намын удирдлагаар хангах зарчим
  • Ард түмэн эн тэргүүнд байх зарчим
  • Хөгжлийн үзэл санааг чанд баримтлах зарчим
  • Шинэчлэлийu гүнзгийрүүлэх зарчим
  • Тогтолцоогоор нь авч үзэхгэсэн 5 зарчмыг мөрдлөг болгохоо төлөвлөгөөний эхэнд удирлага болгон тусгасан байна.

2035 он хүртэлх урт хугацааны зорилт

  • БНХАУ 2035 он гэхэд нийгэм, эдийн засгийн модернизацийг бүрэн хэрэгжүүлсэн байна. Эдийн засаг, шинжлэх ухааны хүчин чадлыг бэхжүүлж улсын нэгдмэл хүчийг дээшлүүлнэ.
  • Улсын зөөлөн хүчний бодлогыг илэрхий хүчжүүлж, боловсрол, эрүүл мэнд, соёлын хүчирхэг гүрэн болно.
  • Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болон өрсөлдөөнд идэвхтэй оролцож ДНБ-ий хэмжээг дундаж түвшний хөгжингүй улсын түвшинд хүргэнэ.
  • Батлан хамгаалах салбарт модернизацийг бүрэн хэрэгжүүлсэн байна.

Хоёр. Ойрын ирээдүйд хэрэгжүүлэх зарим бодлого, арга хэмжээ  Монгол улстай холбогдох нь

А. Орчин үеийн эрчим хүчний систем байгуулна.

Эрчим хүчний салбарт хувьсгал хийж,  аюулгүй эрчим хүчний систем бий болгоно. Чулуулгийн бус эрчим хүчний салбарыг шуурхай хөгжүүлж төвлөрсөн болон төрөлжсөн салбаруудыг хөгжүүлнэ. Төв болон зүүн бүсэд салхи, нарны эрчим хүчийг төрөлжүүлэн хөгжүүлж, баруун өмнөд бүс нутагт аажмаар далай дээрх усан цахилгаан станц байгуулна. Мөн түүний зэрэгцээ, далайн эргийн дагуух бүс нутагт цөмийн эрчим хүч үйлдвэрлэх бүтээн байгуулалт өрнүүлнэ. Ингэснээр төрөлжсөн олон эх үүсвэр бүхий ногоон эрчим хүчний сүлжээтэй болж чулуулгийн бус эрчим хүчний эх үүсвэр 20 хувиар өснө гэж тооцоолцж байна.

Өөрөөр хэлбэл, 2025 онд гэхэд  эрчим хүчний чулуулгийн бүтээгдэхүүнийг 20 хувиар 2030 он гэхэд 30 хувиар тус тус бууруулна.

Нүүрс үйлдвэрлэлийн салбарыг эрчим хүчний төрөлжиж төвлөрсөн салбар болгож, нүүрсний хэрэглээг зохистойгоор хязгаарлана.

Энэ зорилгын үүднээс  газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, далайн гүн, гүн давхаргын газрын тосны эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэхэл анхаарна. Тухайн бүс нутгийн онцлогт тохируулан газрын эрчим хүчийг нээн ашиглах бодлого хэрэгжүүлнэ.             Бүс нутаг дамнасан байгалийн хийн тээвэрлэлтийг боловсронгуй болгож хийн хоолойн бүтээн байгуулалтыг урагшлуулж хийн хоолойн сүлжээ байгуулна гэжээ.

Зураг 1. Ногоон эрчим хүчний сүлжээни төвлөрөл
Тусгай жагсаалт 6. Орчин үеийн эрчим хүчний сүлжээний бүтээн байгуулалт
Хятад-Оросын хийн хоолойн зүүн маршрутыг шинээр байгуулна.
Зураг  2. . БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээний бүтэц 2050

Эндээс харахад Хятад аажмаар дотоодын нүүрсний хэрэглээг бууруулж, хаягдал бохирдол ихтэй жижиг уурхай, боловсруулах үйлдвэрийг хааж цөөрүүлэхийг зорьж буй нь илэрхий байна. Иймээс Монгол Улс зах зээлийн эрэлтийг мэдэрч сэргээгдэх эрчим хүч нийлүүлэхээр судлах, мэдлэг, нэмүү өртөг шингэсэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч буйг харуулж байна.

Б. Бүсчилсэн хөгжил

Зүүн хойд Хятад бол БНХАУ-ын батлан хамгаалах, хүнс, экологи, эрчим хүч, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стратегийн өндөр ач холбогдолтой бус нутаг мөн.

Бүсчилсэн хөгжлийн асуудлаар зүүн хойд Хятадын бүс нутагт авч хэрэгжүүлэх эдийн засгийн бодлого, арга хэмжээ нь Монгол Улсын нүүрсний экспорт, дамжин өнгөрөх тээвэр, боомтын бүтээн байгуулалт зэрэг олон асуудалтай учир холбогдолтой тул зайлшгүй анхаарах асуудлын тоонд зүй ёсоор орно. Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд Монгол Улсын боомтын дэд бүтэцтэй холбоотой төлөвлөгөөг орсон нь анхаарал татаж байна.

Тусгай жагсаал 12. Хилийн бүс нутгийн бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалт
Хилийн боомт Эрээн боомт, Ганцмод боомт, Цэх боомт 

Хятадын талаас дээр дурдагдсан боомтын үйл ажиллагаа, хүчин чадлыг сайжруулахад ирэх 5 жилд онцгойлон анхаарах тул Монгол Улс эдгээр боомттой хил залгаа дотоодын боомтын үйл ажиллагаа, хүчин чадлыг нэмэгдүүлж экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй байна. Бүсчилсэн хөгжилтэй холбоотой ихээхэн анхаарал татаж буй асуудлын нэг бол экологийн бүс нутагт хувааж хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, хойд Хятадын газар нутгийг “Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хойд бүс” (北方放沙带хят.)  хэмээн нэрлэж 2.2 сая га газрыг ойжуулах, цөлжсөн 7.5 сая га газрыг нөхөн сэргээж, 2.7 сая га бэлчээрт нөхөн сэргээлт хийхээр тусгасан  байна.

Зураг 4. Экологийн бүсүүд
Хойд Хятадын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх бүс

В. Зөөлөн хүчний бодлыг эрчимжүүлнэ

Энэ удаагийн төлөвлөгөөнд зөөлөн хүчний бодлого (soft power анг., 软实力хят.) -ыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг бие даасан бүлэг болгон оруулсан нь анхаарал татна.

Төлөвлөгөөнд дурдсанаар, телевиз, радио өргөн нэвтрүүлэг, цахим сүлжээгээр Хятадын түүх, Хятадын дуу хоолойг цацаж иргэд хоорондын итгэлцэл бий болгоно. Улмаар “Хятадыг ойлгохуй”, “Хятадыг уншиж судлахуй”, “Хятадыг сонсьё”, зэрэг хөтөлбөр явуулж Хятадын соёлын жил, аялалын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулна. Хятад хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх олон улсын боловсролын стандарт тогтолцоо бий болгоно хэмээжээ. 

Сүүлийн жилүүдэд Си Зиньпиний удирдлагын бүлэг төрийн эрх барих болсноор зөөлөн хүчний бодлого эрчимжсэн. Тухайлбал,  Дэлхийн Монгол судлалын төвийн ӨМӨЗО-нд байгуулж, Бээжингийн их сургуульд Зөөлөн хүчний бодлого судлалын төв байгуулж “Бүс ба зам”-ын орнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр бий болгож, соёлын арга хэмжээг эрчимтэй явуулах болсноор илэрнэ.

Г. Олон улсын харилцаанд

1. “Бүс ба зам-“ын хүрээнд

Хятадын зах зээлийн өргөн уудам багтаамжид түшиглэн илүү нээлттэй далайцтай гадаад харилцааг хөгжүүлж, “Бүс ба зам” санаачилгыг урагшлуулна гэжээ.    Энэ чиглэлээр дараах маш тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд,

  • Эх газраар хиллэдэг хилийн боомтуудыг улсын нэгдүгээр зэргийн боомт болгож зэрэглэл ахиулна.
  • Гадаад дахь хөрөнгө оруулалт, түүний хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.
  • Хилийн чанад дахь эрх ашгаа хамгаалах, эрдлээс урьдчилсан сэргийлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна.
  • Улс орнуудтай хөрөнгө оруулалт хамгаалах хэлэлцээр байгуулж гаалийн хяналт, шалгалт, татвар хураамжийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
  • Олон талт хамтын ажиллагааны чиглэлд

Дэлхийн худалдааны байгуулагад шинэчлэл хийх байр сууриасаа ухрахгүй. Олон талт худалдааны механизмыг дэмжигч хөгжиж буй гишүүний байр сууриа хадгална. Их 20 дахь эдийн засгийн хамтын ажиллагааны чадавхийг бэхжүүлж, АПЕК-инйн хүрээнд идэвх санаачилгатай оролцож, БРИКС-ийн хүрээнд Хятад “төсөл”-өө идэвхтэй дэвшүүлж хэрэгжүүлнэ хэмээн олон талт хамтын ажиллагаанд түүчээлэн оролцох амбицтай зорилтууд дэвшүүлжээ.

  • Чөлөөт худалдааны бүс

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP)  байгуулах явцыг түргэсгэнэ.  Хятад-Япон-Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг АНД бүс нутаг дахь чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг шуурхайлах болно.

ЧХБ байгуулах зорилтот бүс нутаг нь хөрш зэргэлдээх орнууд байна. “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд дэлхий даяар чөлөөт худалдааны сүлжээ бий болгох зорилт дэвшүүлээд байна. Судалгаанаас гарсан тооцоололд үндэслэн ЧХХ-ийг эхлүүлдэг. Эдгээр үйл явцад дор хаяж 10 жилийн хугацаа зарцуулдаг. Форматын хувьд хоёр талт, гурван талт болон хэлэлцээрийг шинэчлэх гэсэн хэлбэртэй байна. Тухайлбал,

БНХАУ-тай ЧХХ байгуулсан орнууд
Хятад-Австрали Хятад-БНСУ Хятад-Швейцарь Хятад-Исланд
Хятад-Коста Рика Хятад-Перу Хятад-Сингапур Хятад-Шинэ Зеланд
Хятад-Чили Хятад-Пакистан Хятад-АСЕАН Хятад-Гүрж
Хятад-Мальдив Хятад-Хонконг Хятад-Макао Хятад-Тайвань

Хүснэгт 1. БНХАУ-тай ЧХХ байгуулсан орнууд (2018 оны байдлаар)

Эх сурвалж, БНХАУ-ын Худалдааны яамнаас гаргасан “БНХАУ-ын Чөлөөт худалдааны бүсийн судалгаа”

Хятад-Панам

Хятад-Монгол

Хятад-Палестин

Хятад-Мавритан

Хятад-Непаль

Хятад-Колумб

Хятад-Энэтхэг

Хятад-Швейцарь шинэчлэх

Хятад-Перу шинэчлэх

Хүснэгт 2. ЧХХ  байгуулах судалгаа эхлүүлэх улс орнууд Эх сурвалж, БНХАУ-ын Худалдааны яамнаас гаргасан “БНХАУ-ын Чөлөөт худалдааны бүсийн судалгаа”

Similar Posts