Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон Стратеги судалгааны хүрээлэн хамтран 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр өнгөрсөн 80 жилийн хугацаанд дэлхий нийтийн энх тайван, хөгжил, хүний эрхийг бэхжүүлэхэд НҮБ-ын оруулсан ололт, амжилтыг үнэлж, мөн Монгол Улсын энэхүү үйлсэд оруулсан тууштай оролцоо, хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар Монгол Улсын олон талт хамтын ажиллагаанд гүйцэтгэсэн үүрэг, НҮБ-ын гишүүнчлэлээс хүртэж буй бодит өгөөж, НҮБ болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөн цаашдын чиг хандлага, үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын стратегийн оролцоог бэхжүүлэх арга замын талаар санал солилцов.

Similar Posts