2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Женевийн Аюулгүй байдлын салбарын засаглалын төв (DCAF)-ийн Зүүн Ази хариуцсан судлаачидтай хамтран “Зүүн Азийн Аюулгүй байдлын салбарын засаглалын асуудал” сэдвийн хүрээнд онлайн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Японы судлаачид танхимаар болон онлайнаар оролцож, бүс нутгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны боломж, DCAF-аас гүйцэтгэж буй ажлын талаар санал солилцов. Хэлэлцүүлэг үр дүнтэй болж өндөрлөв.
