ҮАБЗ-ийн Ажлын албаны захиалгаар Төрийн албаны зөвлөлөөс Удирдлагын академи, НҮБ-ын ХХ-тэй хамтран Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт сургалтыг энэ сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Инноваци танхимд зохион байгууллаа.

Сургалтыг ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг нээж, ТАЗ-ийн гишүүн Д.Баатарсайхан, ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал, доктор дэд профессор Д.Байгал, НҮБ-ын ХХ-ийн Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн зөвлөх багш нар “Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, анхаарах асуудал”, “Төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн үндэс, “Төрийн албаны үнэт зүйл, түүнд суурилсан байгууллагын соёлоо бүтээх нь”, “Төрийн албан хаагчийн ёс зүйтэй шийдвэр гаргалт, нөлөөлөх хүчин зүйл, сорилт” сэдвээр мэдээлэл хийлээ.
Сургалтад ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн нийт ажилтан, албан хаагчид оролцож төрийн албаны ёс зүйн цогц мэдээллээр мэдлэгээ зузаатгалаа.

Similar Posts