
Стратегийн судалгааны хүрээлэн Удирдлагын академитай хамтран “Төрийн бодлогын залгамж чанар” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 4-р сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Стратегийн судалгааны хүрээлэнгийн доктор (Ph.D) Ц.Минжин “Төрийн бодлогын залгамж чанар: Манжийн үе хүртэл”, доктор (Ph.D) Т.Сүхбаатар “Төрийн бодлогын залгамж чанар: ХХ зуун”, Удирдлагын академийн төгсөгч, доктор (Ph.D) М.Мөнхжаргал “Төрийн бодлогын залгамжлалыг хэмжээсжүүлэн шинжлэх нь” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хамтарсан хэлэлцүүлэгт аюулгүй байдал, улс төр судлал, удирдахуйн ухааны чиглэлийн эрдэмтэн, багш, судлаач 30 гаруй төлөөлөгч танхимаар, аймаг, орон нутгаас 150 гаруй төлөөлөгч цахимаар оролцсон байна.