Дэлхийн улсуудыг цэргийн хүчин чадлаар нь зэрэглэсэн Дэлхийн галын хүчний индекс (Global Firepower Index) гарлаа. Энэ нь өнөөгийн байдлаар аливаа улсын байлдааны чадавхыг санхүүгийн хүчин чадал, цэргийн өгөгдөхүүн, стратегийн чухал түүхий эд, бүтээгдэхүүн, гео-стратегийн байрлал, технологийн чадавх, хэрэглээний зах зээл зэрэг өгөгдөхүүнүүдийг ашиглан хамгийн цогц байдлаар тодорхойлж байгаа индекс юм.
Энэхүү индексийг гаргахдаа тухайн улсын үйлдвэрлэлийн чадавх, ажиллах хүчин, санхүүгийн тогтвортой байдал, ар тал, хангалтын чадавх, газарзүйн байрлал зэрэг зэвсэглэлийн төрөл, тооноос эхлээд байгалийн нөөц баялаг зэрэг 60 гаруй тусдаа үзүүлэлтээр шалгаруулж, хүчний индексийн оноог дундажлан тусгай томьёогоор гаргаж улс орнуудыг байр эзлүүлдэг байна. Энэ томьёо нь жижиг боловч технологийн хувьд дэвшилттэй улсыг том боловч хөгжил сул улсуудтай харьцуулах, бонус болон хасалтын оноог тооцон жил бүр энэхүү жагсаалтыг шинэчлэн гаргадаг. 2023 онд дэлхийн 145 орны жагсаалтыг гаргаад байна.

Энэ жагсаалтыг гаргахад тухайн улсын цөмийн хүчний чадавхыг оруулахгүй бөгөөд Хүчний индексийн оноо нь бага байх тусам тухайн улсын ердийн байлдааны чадавх хүчирхэг байх юм. Энэ жил жагсаалтыг 0.0712 оноотойгоор АНУ-тэргүүлсэн бол, 6.2017 оноотойгоор Бутан улс сүүлд нь жагсжээ.
Хүснэгт 1. Жагсаалтыг тэргүүлсэн орнууд
№ | Улсын нэр | Байр | Оноо |
1 | АНУ | 1 | 0.0712 |
2 | ОХУ | 2 | 0.0714 |
3 | БНХАУ | 3 | 0.0722 |
4 | Энэтхэг | 4 | 0.1025 |
5 | Их Британи | 5 | 0.1435 |
6 | БНСУ | 6 | 0.1505 |
7 | Пакистан | 7 | 0.1694 |
8 | Япон | 8 | 0.1711 |
9 | Франц | 9 | 0.1848 |
10 | Итали | 10 | 0.1973 |
11 | Турк | 11 | 0.2016 |
12 | Бразил | 12 | 0.2151 |
13 | Индонез | 13 | 0.2221 |
14 | Египет | 14 | 0.2224 |
15 | Украин | 15 | 0.2516 |
Өнгөрсөн онтой харьцуулахад Их Британи, Пакистан, Индонези, Украин, Вьетнам, Польш, Тайланд улс 2023 онд хамгийн их дэвшилтийг хийсэн байна. Дэлхийн 145 улс шалгаруулсан жагсаалтад Монгол Улс ерөнхий оноогоор 99-д эрэмбэлэгджээ. Улмаар жагсаалтад 53 улс өнгөрсөн онтой харьцуулахад зэрэглэл ахисан бөгөөд үүнд Монгол Улс 39 дүгээрт жагсжээ. Мөн Ази тивийн 45 орон энэ индексэд орсноос Монгол Улс 37-д орсон байна.
Хүснэгт 2. Монгол Улстай ойролцоо зэрэглэгдсэн орнууд
№ | Улсын нэр | Байр | Оноо |
1 | Албани | 91 | 1.8466 |
2 | Литва | 93 | 1.9026 |
3 | Армен | 94 | 1.9137 |
4 | Латви | 95 | 1.9161 |
5 | Уругвай | 96 | 1.9269 |
6 | МОНГОЛ | 99 | 2.0263 |
7 | Камерун | 100 | 2.0296 |
8 | Шинэ Зелланд | 103 | 2.0617 |
9 | Эстони | 104 | 2.0686 |
10 | Камбож | 106 | 2.1321 |
11 | Кыргызстан | 107 | 2.1703 |
12 | Лаос | 115 | 2.3168 |
13 | Тажикстан | 120 | 2.6403 |
14 | Балба | 129 | 2.8728 |
15 | Мадагаскар | 130 | 2.9078 |