2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Канадын Макдоналд-Лауриар хүрээлэн хүсэлт тавьсаны дагуу Стратеги Судалгааны Хүрээлэн болон Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайдын яамтай хамтарсан онлайн уулзалт хийв. Уулзалтад ҮАБЗ-ийн ССХ-ийн захирал З. Болдбаатар, Монгол Улсаас Канад Улсад суух ОББЭЭС Я. Ариунболд, Канадын Макдональд Лауриар хүрээлэнгийн захирал Брайн Ли нар оролцлоо. Уулзалтаар талууд олон улсын байдал, Монгол, Канадын харилцаа зэрэг асуудлаар санал солилцлоо.

Макдоналд-Лауриар хүрээлэнгийн ахлах судлаач Жонатан Миллер Энэтхэг Номхон далай стратеги дахь Канадын оролцооны тухай товч илтгэл тавив. Түүнчлэн хоёр хүрээлэнгийн хооронд хэрхэн хамтарч ажиллах тухай санал солилцож, олон хэлбэрээр хамтрах боломж байгааг онцлов.

Мөн уулзалтад ССХ-ийн ОУБНСС-ийн эрхлэгч, доктор Б. Отгонсүрэн, ЭША З Болор, С. Чандмань болон Канад дахь элчин сайдын яамны зөвлөх З. Баттүшиг нар байлцав.

Similar Posts