Стратеги судалгааны хүрээлэнгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар дотоодод авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, цаашдын төлөв, тулгарч буй саад бэрхшээл зэрэг асуудлаар мэдээлэл, санал солилцохоор “Тэрбум мод” дугуй ширээний ярилцлагыг 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Дугуй ширээний ярилцлагад Монгол Улсын Ерөнхий сайдын Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого төлөвлөлтийн газар, МУИС, ШУА зэрэг холбогдох яам болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, “Эрдэнэс таван толгой” ХК, “Оюу Толгой” ХК, Майнинг Инсайт сэтгүүл зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл оролцон тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцов.

Similar Posts