АНУ-ын Засгийн газрын зүгээс ОХУ-ын газрын тосны импортыг бүрэн хязгаарлаж байгаа тухай мэдэгдлийг 3 сарын 7-д хийжээ. Харин Европын Холбооны улс орнуудын хувьд цаашид ОХУ-аас эрчим хүчний хувьд хамаарах хамаарлаа багасгах талаар стратеги боловсруулж байна. ОХУ өдөрт 7.2 сая баррель газрын тос экспортолсон бөгөөд үүний 31% нь Хятад болон эдийн засгийн хоригийг дэмжээгүй орнуудад ногджээ . Цаашид ОХУ-ын газрын тосны экспорт 50 хүртэл хувиар буурах эрсдэлтэй болж байна.
Эх сурвалж: Washington Post