Энэ оны эхний найман сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.9 тэрбум, экспорт 10.0 тэрбум, импорт 5.9 тэрбум ам.долларт тус тус хүрчээ. (Зураг 1)
Гадаад худалдааны тэнцлийн ашиг 4.0 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оноос 1.9 тэрбум ам.доллараар нэмэгдлээ. Экспортын 78 хувийг ердөө 3 төрлийн түүхий эд буюу нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын орлого эзэлж байна. (Зураг 2)
Монгол Улс дэлхийн 74 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 91.7, Швейцар улсад 3.5, БНСУ-д 1.3 хувь тус тус ногдож нийт экспортын 96.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Мөн нүүрсний экспортын биет хэмжээ 40.8 сая.тн, орлого 5.7 тэрбум ам.долларт хүрсэн нь экспортыг өсгөж буй гол хүчин зүйл болж байна.
Манай улс дэлхийн 151 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 39.7, ОХУ-д 27.2, Япон улсад 7.8, БНСУ-д , АНУ-д 3.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.4 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар