АНУ-ын Агаарын цэргийн хүчний өргөн хэмжээний цохилтын командлал Калифорни мужид байрлалтай Ванденбэрг сансрын хүчний баазаас “Minuteman III” тив алгасагч баллистик пуужинг харвах ээлжит туршилтыг энэ сарын 5-ны өдрийн 11 цаг 47 минутаас 6-ны өдрийн 05 цаг 47 минут хүртэл хугацаанд хийжээ. Пуужин харвах үед сургуулилтын хошууг ашигласан байна. Гаагийн дүрмийн дагуу энэ туршилтын талаар ОХУ-ын Засгийн газарт урьдчилан мэдэгдсэнээс гадна Ванденбэрг сансрын хүчний баазын албан ёсны цахим хуудсаар дамжуулан наймдугаар сарын 25-ны өдөр олон нийтэд мэдээлсэн байна.
АНУ тив алгасагч пуужингийн туршилтыг жилд 2-3 удаа хийдэг. Энэ удаагийн туршилт нь энэ оны 2 дахь туршилт бөгөөд өмнөх туршилт нь дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болж өнгөрсөн (зураг).
Зураг. Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд болсон туршилт
АНУ-ын “Minuteman III” тив алгасагч баллистик пуужин нь анх 1970 онд зэвсэглэлд нэвтэрснээс хойш тасралтгүй сайжруулалт хийгдсээр ирсэн бөгөөд бөгөөд цөмийн зэвсгээр цэнэглэх боломжтой гурван хошуутай, дээд тал нь 8000 миль буюу 13 мянган км зайд цохилт өгөх чадвартай юм.