ОХУ ердийн цэнэгтэй оператив тактикийн Искандер пуужингаа Беларусьт өнгөрсөн оноос нийлүүлж, байлдааны жижүүрлэлтэд гаргаж эхэлсэн[1] бол удахгүй тактикийн цөмийн цэнэгтэй Искандер пуужинг тус улсын нутаг дэвсгэрт байрлуулах боломжтой гэдгээ Ерөнхийлөгч В.Путин мэдэгдээд байна. Түүний хэлснээр, ирэх гурван сарын хугацаанд хоёр улс хамтран тактикийн цөмийн зэвсгийн агуулахаа барьж дуусгаснаар Искандер пуужинг Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах боломж бүрдэх юм. 

Искандер пуужингийн цогцолбор нь агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах систем, удирдлага командын байр, хөлөг онгоц зэрэг стратегийн объектуудыг устгах зорилготой.

Эх сурвалж: https://sputnik.by/20221219/belarus-postavila-na-boevoe-dezhurstvo-kompleksy-s-400-i-iskander-1070277778.html

Тус пуужингийн онцлог шинж нь нислэгийн бүх замд маневр хийх, хуурамч бай үүсгэх, дайсны агаарын довтолгооноос хамгаалах системийг эвдэн орох чадвартай. Түүний байгаа онох нарийвчлал нь таван метр. Цогцолборыг баллистик болон далавчит пуужингийн ангиллаар, ердийн ба цөмийн цэнэгт хувилбараар ашиглаж болдог.

Искандер пуужин 50 килотонн хүртэлх хүчин чадалтай тактикийн цөмийн цэнэгт хошууг тээх магадлалтай бөгөөд Хирошимад хаясан цөмийн бөмбөгөөс гурав дахин хүчтэй байхаар байна. Энэ нь ойролцоогоор 10 мах буюу цагт 12 мянган км замыг туулах чадалтай бөгөөд тусгалынхаа 500 километр зайг 3 минут 75 секундэд туулах төлөвтэй байна.


[1] Беларусь Искандер пуужинг байлдааны жижүүрлэлтэд гаргалаа (2023.12.19) https://sputnik.by/20221219/belarus-postavila-na-boevoe-dezhurstvo-kompleksy-s-400-i-iskander-1070277778.html

Similar Posts