“Төв Ази + Герман” форматын анхдугаар дээд хэмжээний уулзалт Германы Канцлер Олаф Шольцийн ивээл дор 2023 оны есдүгээр сарын 29-нд Берлин хотноо болж өнгөрлөө.

Уулзалтад Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Канцлер Олаф Шольц тэргүүтэй Германы эрх баригчид, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Кыргызстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Туркменстаны Ардын Зөвлөлийн дарга Гурбангули Бердымухамедов  нар оролцож, хамтарсан тунхаглал гаргалаа. Удирдагчид хамтарсан тунхаглалдаа,  “Афганистаныг аюулгүй, амгалан тайван, тогтвортой, цэцэглэн хөгжсөн үндэстэн болгон хөгжүүлэхийн төлөө, хүний эрх, үндсэн эрх чөлөөг дээдэлсэн улс болгон хөгжүүлэхийн төлөө хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ” гэдгээ дахин нотолж байна.

Дээд хэмжээний уулзалтын агуулга нь Төв Азийн бүс нутаг болон Герман хоорондын нээлттэй яриа хэлэлцээ, бодит хамтын ажиллагааны шинэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Оросын эсрэг дэлхийн хориг арга хэмжээний дэглэмийг хүндэтгэх,  уур амьсгалын асуудлаарх Ногоон Төв Азийн санаачилгыг дэмжихэд оршиж байна.

Уулзалтаар ногоон эрчим хүчийг дэмжих, уур амьсгалын эрсдэл, усны менежмент, газрын нэгдсэн ашиглалт, байгаль орчин, аюулгүй байдлын асуудлаар хил дамнасан яриа хэлэлцээ байгуулах, мөсөн голуудыг судлах, биологийн олон янз байдлыг хамгаалах, ган гачгийг урьдчилан таамаглах, хог хаягдлын аюулгүй байдлыг хангах, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр Казахстаны Ерөнхийлөгч, “Афганистанд хүмүүнлэгийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа Төв Азийн орнуудын хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжих шаардлагатай. Энэ хүрээнд НҮБ-ын Төв Ази, Афганистаны тогтвортой хөгжлийн бүс нутгийн төвийг Алматы хотод байгуулах нь чухал ач холбогдолтой” хэмээн мэдэгдэж байна. Мөн тэрээр, Германы түншүүдийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөдөө аж ахуйн бүс нутгийн төвийг Казахстанд байгуулах”-ыг санал болголоо.

Эх сурвалж https://www.newscentralasia.net/wp-content/uploads/2023/09/kz1-8780-2.jpg

Дээд хэмжээний уулзалтад Узбекстаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, “Парисын хэлэлцээрт тусгагдсан нүүрстөрөгчийн хийг саармагжуулах зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор бүс нутагт ус хэмнэх технологийн платформ байгуулах, Төв Азийн цаг уурын яриа хэлэлцээг бий болгох, ирэх хавар Самарканд хотноо Олон улсын цаг уурын форумыг НҮБ-ын ивээл дор зохион байгуулах” санаачилга гаргалаа.

армагжуулах зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор бүс нутагт ус хэмнэх технологийн платформ байгуулах, Төв Азийн цаг уурын яриа хэлэлцээг бий болгох, ирэх хавар Самарканд хотноо Олон улсын цаг уурын форумыг НҮБ-ын ивээл дор зохион байгуулах” санаачилга гаргалаа.

Similar Posts