Киевт олон төрлийн пуужингийн цохилт өглөө

Оросын талаас өчигдөр буюу хоёрдугаар сарын 07-нд Киевт төрөл бүрийн пуужингаар довтолсны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 40 хүн шархдаж, хотын зарим хэсэгт ус, дулаан, цахилгаан тасарчээ.

Зураг. Киевыг харвасан пуужин[1]

Энэ удаагийн пуужингийн довтолгоонд Оросууд 11 стратегийн бөмбөгдөгч Ту-95МС, Ту-22М3  онгоцоор 29 нэгж  Х-101/Х-555/Х-55 далавчит пуужин, 4 нэгж Х-22 далавчит пуужин, 3 нэгж Калибр пуужин, 3 нэгж Искандер баллистик пуужин, 5 нэгж С-300 зенитийн удирдлагатай пуужин харвасан хэмээн Украины тал мэдээлж байна.

Пуужингийн довтолгооны үеэр Киев хотын Днепр дүүрэгт унасан пуужин газар доорх өндөр хүчдлийн шугамыг гэмтээсэн бөгөөд цохилтын нүхнээс Циркон пуужингийн “3M22” маркийн тэмдэглэгээ олджээ. 3M22 загварын Циркон пуужингийн анхны туршилтыг Оросууд 2020 онд хийж, 2023 оны эхээр зэвсэглэлд оруулж, пуужингийн тээвэрлэгч “Адмирал Горшков” фрегат болон “Северодвинск” цөмийн шумбагч онгоц дээр суурилуулсан.  

Цирконы пуужингийн урт 10 метр, нислэгийн өндөр 40 км, байлдааны хошууны жин 400 кг, хурд 8 мах, алсын тусгал 1000 километр аж.


[1] Информатор мэдээ, Оросуудын Киевыг цохисон хэт авианы Циркон пуужин,   (2024.02.07), Available at:  https://kiev.informator.ua/ru/po-darnice-v-kieve-rossiyane-udarili-giperzvukovoy-raketoy-cirkon-chto-o-ney-izvestno

Similar Posts