Оросын арми Украинд их хэмжээний пуужингийн цохилтыг нэгдүгээр сарын 2-нд өгсөн бол он гарснаас хойших хоёр дахь агаарын цохилтыг цэрэг-аж үйлдвэрийн цогцолборуудад 59 нэгж довтолгооны хэрэгслээр нэгдүгээр сарын 8-нд өглөө.
Эх сурвалж https://www.rbc.ua/ukr/news/vibuhi-puski-kinzhaliv-krilati-raketi-ta-1704692279.html
Тодруулбал, Оросын арми Украинд “Шахед-136/131” төрлийн 8 нэгж довтолгооны нисгэгчгүй онгоц, 7 нэгж “С-300/С-400” загварын зенитийн пуужин, 4 нэгж хэт авианы “Кинжал” пуужин, 24 нэгж “Х-101/Х-555/Х-55” далавчит пуужин, 8 нэгж “Х-22” далавчит пуужин, 2 нэгж “Х-31Р” онгоцны удирдлагат пуужин, 6 нэгж “Искандер-М” баллистик пуужингаар цохилт өглөө.
Оросын армийн бөмбөгдөгч онгоцууд Нижний Новгород, Мурманск, Энгельс, Тамбов, Резань хотын буудлаас хөөрч нутгийн гүнээс пуужингаар цохилт өгснөөс гадна фронтын дагуу агаарын гулсагч бөмбөг, тийрэлтэт артиллер, их буугаар давхар цохилт өгсөн байна.
Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин тэдгээрээс 8 нисэгчгүй онгоц, 18 далавчит пуужинг устгасан бөгөөд агаарын цохилтын улмаас 4 хүн амь эрсдэж, 33 хүн шархджээ.