Украины Зэвсэгт хүчний хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг Белгород мужийн Грайворонский дүүргийн нутаг дэвсгэрт нэвтэрч, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан талаар тус мужийн захирагч Вячеслав Гладков өчигдөр буюу тавдугаар сарын 22-нд мэдэгдлээ.
Хорлон сүйтгэх ажиллагааны зорилго нь: “Украины тал Бахмутыг алдсан улс төрийн үр нөлөөгөө багасгах, Бахмутын чиглэлээс анхаарлыг холдуулах гэсэн оролдлого” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж байна.
Гэвч Украины тал энэхүү ажиллагааг “Оросын эрх чөлөөг эрэлхийлсэн иргэдээс бүрдсэн тэргүүний отрядууд хоёр улсын хилийн хооронд аюулгүйн бүс бий болгох зорилгоор танк, их буу ашиглан явуулж буй цэргийн байлдааны ажиллагаа” хэмээн мэдэгдэж байна.
Оросын арми, хилийн алба, аюулгүй байдлын алба хамтран хорлон сүйтгэгчдийг Брянск мужийн нутаг дэвсгэрээс шахан гаргах, устгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд халдлагын улмаас энгийн 8 иргэн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэд голдуу миномётын суманд өртжээ.
Белгород мужийн нутаг дэвсгэрт терроризмын эсрэг ажиллагааны эрх зүйн дэглэмийг нэвтрүүлж, хөдөлгөөнийг хязгаарлах, баримт бичгийг шалгах, аюултай үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.