АНУ-ын Вайоминг мужид өнгөрсөн наймдугаар сард болсон Төв банкны ажилтнуудын зөвлөгөөн дээр АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны Ерөнхийлөгч Жером Пауэл тус банкнаас баримталж буй бодлогын талаар хэлэхдээ “Цаашид инфляцийг бууруулахын тулд Төв банкны зүгээс бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа” гэж мэдэгдсэн.
АНУ-ын Холбооны нөөцийн банкны Нээлттэй зах зээлийн хороо буюу Мөнгөний бодлогын хороо удахгүй есдүгээр сарын 21-ний өдөр хуралдах бөгөөд шинжээчид Төв банкны зүгээс энэ удаад бодлогын хүүг 0.75 нэгжээр нэмэгдүүлэх магадлалтай гэж үзэж байна.
АНУ-ын инфляцийн түвшин 2022 оны эхний 8 сарын байдлаар:
Өндөр хөгжилтэй олон улс орнууд мөн Турк, Аргентин, Грек, Венесуэл зэрэг улс оронд инфляцийн түвшин энэ он гарсаар эрс хурдацтай нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ХНБ, Европын Төв банк, Японы Төв банк болон бусад төв банк бодлогын хүүгээ өсгөж инфляцийн дарамтыг бууруулах бодлогыг баримталсаар иржээ.
Харин инфляцийн хувьд харьцангуй намжмал байгаа, геополитикийн хувьд өөр орчин нөхцөлд байгаа ОХУ болон БНХАУ-ын Төвбанкны хувьд бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авсан.
Улс орнуудын бодлогын хүүний өөрчлөлтийн хандлага, 2021 оны байдлаар
Төвбанкуудын баримталж буй бодлого, хийж буй мэдэгдэл зэргээс үзвэл өндөр хөгжилтэй орны Төвбанкуудын хувьд ойрын 3-6 сарын хугацаанд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх бодлогыг хэвээр баримтлах, улмаар ирэх 2023 оны I улирлын инфляцийн төлөв байдлаас хамаарч цаашдын бодлогыг тодорхойлох төлөвтэй байна.
Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын мөнгөний бодлогын төлөв