Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ээлжилт уулзалт энэ долоо хоногт буюу 16-ны өдөр Узбекстан улсын Самарканд хотод болно.
Узебкестан улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас саяхан гаргасан мэдээллээс үзвэл энэ удаагийн хуралдаанд ШХАБ-ын гишүүн БНХАУ, ОХУ, Энэтхэг, Пакистан, Казахстан, Узбекстан, Киргизстан, Таджикстан, тус байгууллагын ажиглагчийн статус бүхий Беларусь, Иран, Монгол, ШХАБ-тай түншлэгч орнууд болох Турк, Азербайджан, Туркменистан, Армени улсын төрийн тэргүүн нар оролцоно гэж мэдээлжээ.
Самарканд хотод болох ШХАБ-ын энэхүү хуралдаанаас тунхаглал гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд уг тунхаглалд дэлхий нийтийн болон бүс нутгийн гол гол асуудлаар гишүүн орнуудын хамтын байр суурийг илэрхийлэхээр төлөвлөж байна гэжээ.