Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Барилгын хөгжлийн төвийн “Хүн амын нутагшилт суурьшлын ерөнхий төлөвлөгөө” боловсруулж буй багийн гишүүд Стратегийн судалгааны хүрээлэнд энэ сарын 7-ны өдөр зочилж, судлаачидтай уулзаж санаа бодлоо солилцлоо.
“Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөө” нь Монгол Улсын нөөцийн оновчтой байршлыг тогтоох судалгаа шинжилгээний гол мэдээллийн эх үүсвэр болох юм. Иймээс тус уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх орон зайн оновчтой хувилбарыг боловсруулахад үндэсний аюулгүй байдлын асуудлыг тусгахад хамтын ажиллагаа, уялдаа чухал болохыг тэмдэглэв.