БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Зафер Атеш Стратеги судалгааны хүрээлэнд энэ сарын 19-ний өдөр зочилж, Захирал Б.Даваадоржтой уулзлаа. Уулзалтад Туркийн ЭСЯ-ны III Нарийн бичгийн дарга Сарп Эеэ Өзпиринжи, хэлмэрч Б.Болортуул нар болон ОУАБСТ-ийн дарга Н.Соёлгэрэл, ЦСАБСТ-ийн шинжээч Д.Эрдэнэцогт нар байлцав.
Уулзалтын эхэнд захирал Б.Даваадорж хүрээлэнгийн зорилго, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн Элчин сайдыг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын бага хурал болон “Элчин сайдын цаг” арга хэмжээнд оролцохыг урилаа.