Украинд цэргийн тусламж үзүүлэх “Рамштейн-8”-ын уулзалт өнгөрсөн долоо хоногт болж, барууны орнуудаас дараах зэвсэглэлийг шинээр нийлүүлэхээр боллоо. Үүнд:
- 8 нэгж Avenger зенит пуужингийн цогцолбор;
- 3 нэгж Patriot зенит пуужингийн цогцолбор;
- 7 нэгж Gepard зенитийн өөрөө явагч их бууны төхөөрөмж;
- Iris-T зенит пуужингийн цогцолбор;
- NASAMS системд зориулсан пуужингууд;
- 58 нэгж Bradley хуягт тээвэрлэгч;
- 40 нэгж Marder хуягт тээвэрлэгч;
- 90 нэгж Stryker хуягт тээвэрлэгч;
- 350 нэгж жийп;
- 19 нэгж гаубиц;
- 12 нэгж Challenger-2 хүнд танк;
- Т-72 танкууд;
- Нисдэг тэрэгнүүд;
- Олон мянган тооны их бууны сум болон бусад зэвсэглэл, техник багтаж байна.