Герман Улсын баруун хэсэгт орших Рамштайн цэргийн баазад Украины батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх асуудлаар АНУ уулзалт зохион байгуулж, NАТО гишүүн болон гишүүн бус дэлхийн 40 орны батлан хамгаалахын сайд, төлөөлөгчдийг урьсан бөгөөд НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Jens Stoltenberg мөн оролцсон байна.
Уулзалтын гол зорилго нь зэвсэгт мөргөлдөөний дараах Украин Улсын аюулгүй, бүрэн эрхт байдлаа хангахад нь туслах бөгөөд шаардлагатай зэвсэглэлийг нийлүүлэх, холбогдох судалгаа хийх ажлын хэсэг байгуулан сар бүр хуралдаж, зохих шийдвэрүүдийг гаргаж байхаар тохиролцсон байна.
Уулзалтад оролцогсдын зүгээс Украйн улсад дараах зэвсэглэлийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Үүнд:
- Герман Улс агаарын довтолгооноос хамгаалах танк хуягт машин Gepard;
- АНУ хамгийн орчин үеийн 90 ширхэг гаубиц, 183,000 их буу болон бусад боловсронгуй зэвсэг;
- Их Британи 4800 NLAW танк эсэргүүцэх пуужин, цөөн тооны Javelin пуужин, Starstreak зенит пуужин, танкууд;
- Франц “Цезарь” нэртэй хөдөлгөөнт Caesar их буу;
- Чех улс хуучин өөрөө явагч Caesar их буу;
- Канад улс Caesar их буу “Excalibur” пуужингууд;
Эх сурвалж: https://www.dw.com/en/us-plans-regular-ramstein-air-base-meetings-on-ukraine/a-61593717 , https://www.euractiv.com/section/defence-and-security/news/ramstein-meeting-gives-birth-to-global-contact-group-to-support-ukraine/