Зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх зорилготой “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 2025 оны 06 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Арав дахь удаагийн хуралд 20 гаруй улсын 64 эрдэмтэн судлаачид болон 38 орны 70 гаруй дипломат төлөөлөгчид оролцож, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан санал солилцлоо. Энэ удаагийн хурлын шинэлэг тал нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах чиглэлээр улс орнууд хамтран ажиллах боломж, гарц, шийдлийг хайх, Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийг холбосон яриа хэлэлцээний механизм байгуулах, мөн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудалд анхаарлаа. Ийнхүү “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хурал бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, Зүүн хойд болон Төв Азийг холбох олон улсын яриа хэлэлцээний механизм болж төлөвших боломж байгааг харууллаа.

Similar Posts