Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик, Элчин сайдын яамны атташе Николай Михайлович Колнобрицкий нар Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнд 2022 оны нэгдүгээр сарын 20-нд зочиллоо. Уулзалтын үеэр Беларусь-Монголын харилцаа, аюулгүй байдлын асуудлууд, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол Беларусийн хооронд 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус уулзалт нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог болов.