Энэ сарын эхээр ХАЧА-ийн Тэнгисийн цэргийн командлагчийн орлогчоор ажиллаж байсан Ван Хубинг Пуужингийн хүчин буюу хуурай газарт суурилсан цөмийн баллистик пуужин хариуцсан зэвсэгт хүчний дарга, тус хүчний улс төрийн комиссараар Агаарын цэргийн хүчний офицер, намын төв хорооны гишүүн Сюй Шишенг нарыг тус тус томилсон болохыг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэв. Энэхүү Пуужингийн хүчин нь 2016 онд хоёрдугаар их бууны корпусаас албан ёсоор тусгаарлаж гарч ирсэн бөгөөд Хятадын хуурай газарт суурилсан тактикийн болон стратегийн пуужингийн зэвсгийг хянадаг, Хятадын зэвсэгт хүчний ач холбогдол бүхий, томоохон бүрэлдэхүүн хэсэг юм.
Эх сурвалж: https://www.ft.com/content/0375c760-7902-4a41-b8f4-1b41026a38fd