Шинэлэг бүтээлээр дүүрэн “Стратегийн судалгаа” сэтгүүлийн 82 дахь дугаар шинэ оны босгон дээр хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарыг Олон улсын Цэрэг стратегийн судалгааны төвөөс эрхлэн гаргасан бөгөөд нийт 18 өгүүллийг багтаажээ. Тус сэтгүүлийн нүүрэнд доктор З.Болдбаатарын “Цэрэг стратегийн хөгжлийн агуулга, хандлагад гарч буй зарим өөрчлөлт, хэтийн төлөв”, доктор Д.Эрдэнэцогтын “Ирээдүйн цэрэг дайны стратеги, зэвсэглэл, технологийн хөгжилт”, С.Ширбазар, доктор Н.Баатархуяг нарын “АНУ-ын кибер орон зайн аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоо” өгүүллийг онцолжээ. Улмаар энэ удаагийн дугаарт:
- Д.Уламбаяр(Ph.D, Prof) Европын батлан хамгаалах стратегид гарч буй шинэ чиг хандлага: төсөөлөл, дүн шинжилгээ
- Б.Эрдэнэбат (Ph.D, Prof) Л.Оюунцэцэг (Ph.D, Associate Prof) Удирдлагын шийдвэр гаргалтад системийн динамик загварчлалыг хэрэглэснээр батлан хамгаалах тогтолцоонд бий болох давуу тал, ач холбогдол
- Б.Баатар Тусгай хүчин, түүний хөгжлийн чиг хандлага
- Д.Баасандамба (Ph.D) Кибер аюулгүй байдал ба цэргийн стратеги
- Б.Мөнхтулга БНХАУ-ын кибер аюулгүй байдлын бодлого, тогтолцооны өөрчлөлт
- П.Батжаргал “Карабахын” II дайны зарим сургамж”
- Л.Баясгалан Бүх ард нийтийн оролцоонд тулгуурласан үндэсний батлан хамгаалах “Total Defense” тогтолцоо, скандиновын орнуудын туршлага
- Р.Энхболд (Ph.D) Цөмийн зэвсгийн аюул олон улсын анхааралд дахин орж ирлээ
- А.Золбаяр ЗХА-ийн бүс нутагт цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлах санаачлагууд: сорилт ба хэтийн төлөв
- Ж.Мэндээ (Ph.D) Т.Мөнгөншатар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа: Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо
- Г.Болор НҮБ-аас Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцооны талаар баримталж байгаа бодлого, гадаад улс орнуудын туршлага
- Б.Эрдэнэчимэг (Ph.D, Associate Prof) Тайванийн асуудлаарх Америк, Хятадын байр суурь, түүнд гарч буй өөрчлөлтүүд
- Д.Баярхүү (Prof) Иранаар бүл нэмсэн ШХАБ-ын шинэ төрх
- Н.Соёлгэрэл Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад (ОДКБ) тулгарч буй сорилт бэрхшээл, учир шалтгаан
- З.Болор Их гүрний өрсөлдөөн: “Энэтхэг Номхон далайн стратеги” ба “Бүс ба зам” санаачилга; гэсэн өгүүллийг та бүхний оюуны мэлмийд толилуулж байна.
Уншигч та бүхэндээ судлаачдынхаа бүтээлийг улирал тутамдаа хүргэж байгаадаа таатай байна.