Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээ, бодлогын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, эрдэмтэн, судлаач, албан хаагчдын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдмийн цом-2026” спортын нөхөрсөг тэмцээн арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн спорт зааланд боллоо.

Энэ жилийн тэмцээнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн зохион байгуулсан бөгөөд эрдэм шинжилгээ, бодлогын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 11 хүрээлэнгийн баг тамирчид оролцож, “Мэдлэгээр нэгдэж, спортоор нөхөрлөе” уриан дор хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаан, мэдрэмж шаардсан спортын таван төрөлд өрсөлдлөө.




