
Нэр: Цэрэнбалтавын МИНЖИН
Судалгааны чиглэл:
- Аюулгүй байдлын эрх зүй
- Монголын төр, эрх зүйн түүх
- Шинжлэх ухааны судалгааны арга зүй
Товч Намтар:
Ц.Минжин нь Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн ХЗС-д эрх зүйн магистр, МУИС-ийн УБС-д түүхийн магистр, МУИС-ийн НШУС-д түүхийн докторын зэрэг хамгаалсан.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хууль сахиулах их сургуулийн АШС, Удирдлагын академид Аюулгүй байдлын хөтөлбөрийн менежер, ахлах багш, Жендерийн үндэсний хорооны ажлын албанд хэлтсийн даргаар ажиллаж байсан.
ХБНГУ-ын Бонн хотын их сургуулийн Төвд, Монгол судлалын төвд түүхэн сурвалжийн чиглэлээр зочин судлаач, Австри улсын Вена хотын их сургуулийн Хуулийн сургуульд хуулийн чиглэлээр зочин судлаачаар тус бүр хагас жил ажилласан. МУИС-ийн Улаанбаатар сургууль, СУИС, Шихихутуг их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт “Шинжлэх ухааны судалгааны арга зүй” хичээлийг заадаг, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, заах арга зүйн туршлагатай.