Нэр: Пүрэвдоржийн БАТЖАРГАЛ

Судалгааны чиглэл:  Олон улсын аюулгүй байдал

П.Батжаргал нь ОХУ, АНУ-д аюулгүй байдал, цэрэг-стратегийн чиглэлээр суралцаж төгссөн, аюулгүй байдлын тусгай чиг үүрэгтэй байгууллагад 20 гаруй жил ажилласан туршлагатай. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн докторант. Тэрээр, Сьерра Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийн захирагч, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Орос, англи хэлтэй.