Судалгааны чиглэл:

  • Аюулгүй байдал (Мэдээллийн аюулгүй байдал)
  • Бүс нутгийн хөгжил
  • Мэдээллийн технологи (Цэргийн удирдлага, холбооны систем)

Товч Намтар:

Б.Хандсүрэн нь БХИС-ийг Цэргийн холбооны команд тактикийн офицер, цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгсөж, мөн сургуульд магистр, Цэргийн ухааны докторын зэрэг  хамгаалсан.

Индонез Улсад “Цэрэг-иргэний харилцаа”, БНФУ-д “Кибер аюулгүй байдал”, АНУ-д  “Аюулгүй байдлын хамтын ажиллагаа”-ны чиглэлээр сургалтад хамрагдсан.

БХЭШХ-нд мэдээллийн мэргэжилтэн, ҮБХИС-д холбооны багш, ЭШДМСА-нд магистр, докторын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн,  эрдэм шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, Профессорын багийн гишүүнээр ажиллаж байсан. Мөн СЭЗИС, ГУИС, МГТИС-д ахисан түвшний сургалт хариуцсан мэргэжилтэн, албаны даргаар тус тус ажилласан.

ҮБХИС, ГУИС-ийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга, ҮБХИС-ийг түшиглэсэн “Аюулгүй байдал, батлан хамгаалахын докторын ажил хамгаалуулах зөвлөл”-ийн өргөтгөсөн зөвлөлийн гишүүнээр, БХЯ-ны ШУТЗ-ийн залуу судлаач, гишүүнээр ажиллаж байсан туршлагатай.